Сайн дурынханд коронавирусийн вакцин туршсан тухай тайлбарлажээ

Москвагийн физик-техникийн дээд сургуулийн геномын инженерчлэлийн лабораторийн эрхлэгч Павел Волчков коронавирусийн вакцин туршсан эхний үе шатын тухай РИА Новости агентлагийн сурвалжлагчид тайлбарласан байна.


Түүний хэлснээр, эхний шатанд туршилтад эрүүл саруул цэргийнхэн сайн дураараа оролцож байгаа аж. Бүх сайн дурынхан дагалдах сөрөг нөлөө байхгүй байгаа тухай, түүний дотор тарихад өвдөх, тухайн хэсэгт үрэвсэх, халуурах шинж тэмдэг илрэхгүй байгаа тухай ярьжээ. Иймд тэдэнд аденовирусийн нийтлэг халдвар илрээгүйг Волочков тэмдэглэсэн байна.


“Вакцин хордлого өгч байгаа эсэх зэрэг дагалдах сөрөг нөлөөг шалгаж байгаа эхний шатанд эв эрүүл хүмүүс хэрэгтэй юм” гэж шинжээч хэлжээ. Хэрвээ аденовирусийн халдвараар өвчилж эдгэрсэн хүмүүст ийм вакцин таривал дархлааны хариу үйлдлийг өдөөж халуурч болох юм гэж тэрээр тэмдэглэсэн байна.



COVID-19-ийн вакцин хийлгэсний дараа бие нь сайн байгааг Оросын сайн дурынхан өмнө нь ярьж байсан юм. Вакцин тариулсны дараа ямар нэгэн хүндрэл юм уу дагалдах сөрөг нөлөө илрээгүй байна. Сайн дурынханд үзлэг хийж,  лабораторийн үзүүлэлтүүдэд мониторинг хийсэн дүнгээс харахад, ямар нэг хүндрэл юмуу дагалдах сөрөг нөлөө ажиглагдахгүй байгааг Н.Н.Бурденкогийн цэргийн клиникийн төв эмнэлгийн мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний тасгийн эмч Олег Чихляев ярьжээ.




Б.Атар

Сэтгэгдэл бичих