Ювентус клуб Леччег 4:0-оор "бут ниргэлээ"

Италийн Сери А лигийн 28 дугаар тойргийн эхний тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн "хөшиг"-ийг нээж, хүснэгтийг тэргүүлэгч "Ювентус" клуб талбайдаа "Лечче"-г хүлээж авч, 4:0-оор "бут ниргэлээ". Ингэснээр 69 оноотой болж, араасаа нэхэж буй "Лацио"-гаас 7 оноогоор тасарч эхэллээ.  


Тоглолтын 53 дахь минутад Дибала гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Роналдо 62 дахь минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмж, энэ улирлын 23 дахь гоолоо Сери А лигт оруулав. Тэгвэл Игуаин 83, де Лигт 85 дахь минутад нэг нэгийг нэмсэн юм. 



Эх сурвалж: Zaluucom 

Сэтгэгдэл бичих