АНУ, Энэтхэг, Бразилд халдварын тоо тогтмол өссөөр байна

АНУ-д нэг өдөрт коронавируст халдварын 47 мянган шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 2.55 сая болжээ. Мөн дэлхий даяар 193 мянган шинэ тохиолдол илэрсэн нь нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн өдөр болоод байна.


Өмнөд Африк, Энэтхэг, Бразил улс дахь халдварын тоо тогтмол өссөөр байгаа бөгөөд дэлхийн 24 улсад нэг өдрийн дотор мянгаас олон шинэ тохиолдол илэрчээ. Мөн 11 оронд нэг өдөрт зуугаас олон хүн нас барсан ба Бразилд дахин мянган нас баралт бүртгэгдлээ.


Нэг өдөрт мянгаас олон шинэ тохиолдол илэрсэн орнууд:


  1. АНУ - 47,230 /Нийт 2,552,845/
  2. Бразил - 46,907 /Нийт 1,280,054/
  3. Энэтхэг - 18,276 /Нийт 509,446/
  4. ОХУ - 6,800 /Нийт 620,794/
  5. Өмнөд Африк - 6,215 /Нийт 124,590/
  6. Мексик - 6,104 /Нийт 202,951/
  7. Чили - 4,296 /Нийт 263,360/
  8. Саудын Араб - 3,938 /Нийт 174,577/
  9. Бангладеш - 3,868 /Нийт 130,474/
  10. Колумб - 3,843 /Нийт 84,442/
  11. Перу - 3,762 /Нийт 272,364/
  12. Аргентин - 2,886 /Нийт 55,343/
  13. Пакистан - 2,775 /Нийт 195,745/
  14. Иран - 2,628 /Нийт 217,724/
  15. Ирак - 2,054 /Нийт 62,755/
  16. Египет - 1,625 /Нийт 62,755/
  17. Франц - 1,588 /Нийт 162,936/
  18. Турк - 1,396 /Нийт 194,511/
  19. Их Британи - 1,380 /Нийт 309,360/
  20. Индонез - 1,240 /Нийт 51,427/
  21. Оман - 1,132 /Нийт 36,034/
  22. Украин - 1,109 /Нийт 41,117/
  23. Болив - 1,016 /Нийт 28,503/
  24. Филиппин - 1,004 /Нийт 34,073/

Сэтгэгдэл бичих