Энэтхэгт нэг өдөрт халдварын 18 мянган тохиолдол бүртгэгдлээ

Ази тивийн арван оронд нэг өдөрт коронавируст халдварын мянгаас олон шинэ тохиолдол илэрлээ. Дэлхий даяар нэг өдөрт 175 мянган шинэ тохиолдол илэрсний 46 мянга нь Ази, 45 мянга нь Хойд Америк, 58 мянга нь Өмнөд Америк тивд илэрсэн байна. 


Ийнхүү дэлхий даяар 9.6 сая хүн халдвар аваад буй ба нэг өдөрт 5107 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 490 мянга болжээ. Харин Бразил улсад гурав дахь өдрөө дараалан 40 мянга гаруй шинэ тохиолдол илэрч нийт халдвар авагсдын тоо 1.23 сая болсон байна.


Нэг өдөрт мянгаас олон шинэ тохиолдол илэрсэн Ази тивийн орнууд:


  1. Энэтхэг - 18,185 /Нийт 491,170/
  2. Пакистан - 4,044 /192,970/
  3. Бангладеш - 3,946 /Нийт 126,606/
  4. Саудын Араб - 3,372 /Нийт 170,639/
  5. Иран - 2,595 /215,096 /
  6. Ирак - 2,437 /39,139/
  7. Турк - 1,458 /193,115/
  8. Оман - 1,366 /34,902/
  9. Индонез - 1,178 /50,187/
  10. Катар - 1,060 /91,838/

Сэтгэгдэл бичих