Дэлхийн хамгийн "чинээлэг" ази хүн

Азийн хамгийн чинээлэг эрхэм Мукеш Амбани (Mukesh Dhirubhai Ambani) дэлхийн хамгийн баян 10 хүний нэг болсон билээ. Тэрбээр Энэтхэгийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг болох “Reliance Industries” компанийн тэргүүн юм. 


Мукеш Амбанийн хөрөнгө 64.5 тэрбум ам.долларт хүрснээр Америкийн “Oracle” компанийн тэргүүн Ларри Эллисон, Францын “L’Oreal” компанийн өв залгамжлагч Франсуаза Беттанкур-Майерс нарыг гүйцэж, жагсаалтын есдүгээрт бичигдэж эхэлснийг “Bloomberg Billionaires Index” харуулав. Тэрбээр хамгийн чинээлэг 10 хүний жагсаалтад багтаж буй цорын ганц ази хүн юм.


Мукеш Амбанийн удирдлага дор “Reliance” компани нефть, эрчим хүчний компаниас жижиглэн худалдаа, өргөн зурвасын сүлжээ, дижитал платформын охин компаниуд бүхий конгломерат болон өргөжин тэлжээ. Сүүлийн үед "Reliance” компанийн нефтийн бизнес олон сорилттой тулгарсныг үл харгалзан тус компанийн дижитал технологийн “Jio Platforms” охин компанийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Мукеш Амбанийн хөрөнгө өссөн байна.  

Сэтгэгдэл бичих