АНУ-д нэг өдрийн дотор 36 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ

Лхагва гарагт АНУ-ын хувьд 24 цагийн дотор хамгийн олон коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн өдөр байлаа.


Өчигдөр тус улс даяар нийт 36,000 гаруй тохиолдол бүртгэгджээ. Калифорни, Техас, Флорида мужууд үүнд хамгийн ихээр нөлөөлсөн байна. Тухайлбал Калифорнид өчигдөр 7149 тохиолдол бүртгэгдсэн нь тус мужийн хувьд нэг өдөрт илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Хоёр өдрийн өмнө Калифорнид 6000 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх дээд үзүүлэлт болж байв. Техас, Флорида мужуудад лхагва гарагт тус бүр 5000 шинэ тохиолдол бүртгэгджээ.


АНУ-ын хувьд дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 34,203 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх дээд үзүүлэлт байсан юм.

Өчигдөр буюу лхагва гарагийн байдлаар Америк даяар халдварын 2.3 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 121 мянган хүн нас бараад байна.


Даваа гарагийн байдлаар АНУ-ын бүх мужуудын талаас илүү хувьд халдварын тохиолдол нэмэгджээ.

Цар тахал улам нэмэгдэж байгаа ч тус улс хорио цээрийн дэглэмээ цуцалж, эдийн засгаа идэвхжүүлж эхлээд байна.

Сэтгэгдэл бичих