Трамп "Оростой эвтэй байхыг хүсч байна" гэж мэдэгдэв

"Пентагон Германаас америкийн цэргийг Польшид шилжүүлэхээр төлөвлөж байгаа хэдий ч, АНУ Оростой эв найртай байхыг хүсч байна" гэж Цагаан ордны сарнайн цэцэрлэгт Польшийн тэргүүн Анжей Дудатай хамтран хийсэн хэвлэлийн хурлын үеэр Дональд Трамп ингэж мэдэгджээ.


АНУ цэргээ Польшид шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь “Орост хүчтэй дохио өгч байгаа юм” гэж Трамп хэлсэн байна.

Мөн тэрээр “Энэ нь Орост хүчтэй дохио болж байна. Гэхдээ Герман хий дамжуулах хоолойгоор эрчим хүчний эх үүсвэр худалдан авсаныхаа хариуд Орост олон тэрбум доллар төлөх нь бүр илүү хүчтэй дохио юм” гэж хэлжээ.


"Вашингтоны засаг захиргаа Германд байрладаг цэргийнхээ нэг хэсгийг Польшид шилжүүлнэ" гэж АНУ-ын ерөнхийлөгч өмнө нь мэдэгдсэн юм.  Пентагон Герман дахь өөрийн цэргийн хүчнийг багасгах бодолтой байгаа. Зарим цэргийн албан хаагч нутаг буцаж, заримыг нь Европын өөр газарт, түүний дотор Польшид шилжүүлэх аж. "Герман НАТО-д их өртэй бөгөөд нэг их наяд ам.долларт дөхөж байгаа" гэж Америкийн ерөнхийлөгч нотолжээ.




Б.Атар

 

Сэтгэгдэл бичих