Путин: Хувийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьж болохгүй

"Ард иргэдийнхээ төлөө хүчин зүтгэх учиртай төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлоо нэн түрүүнд тавьдаг байдал зохисгүй" гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин хэлсэн байна. Тэрээр телевизийн “Россия 1” сувгийн “Россия. Кремль. Путин” гэсэн нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдсэнийг Интерфакс агнентлаг уламжилжээ.



“Аливаа түвшинд төр засгийн байгууллагын төлөөлөгчид хаана аж төрж  байгаагаа ойлгож, манай орны олон зуун мянган хүн тун даруухан аж төрж байдгийг гол үндэс болгох ёстой” гэж тэрээр хэлсэн байна.


Нэвтрүүлгээр төрийн тэргүүн  өөрийн дор ажилладаг доод тушаалын хүмүүстэй хатуухан ярьдаг тухайгаа бас дурджээ.  Ингэхдээ "хэн нэгнийг ганц ч удаа гутаан доромжилж, доош нь хийж байгаагүй" гэж Путин тэмдэглэсэн байна. "Удирдагч хүний ажлын үр дүн нь ширүүн дориун байдлаар биш, харин тууштай шийдвэр гаргах чадвараар илэрдэг" гэж ерөнхийлөгч хэлжээ.




Б.Атар

 

Сэтгэгдэл бичих