1992 онд сонгогчдын ирц хамгийн их буюу 95.6 хувьтай байжээ

Монгол Улсын түүхэнд найм дахь удаагийн УИХ-ын сонгуулийг өнөөдөр зохион байгуулж байна. Түүхэнд өмнөх долоон удаагийн УИХ-ын сонгуулиар сонгогчдын ирц ямар байсныг хүргэж байна. 1992 онд хамгийн их буюу 95,6 хувь байсан бол 2012 онд хамгийн бага буюу 67,3 хувийн ирцтэй байжээ. 


Улсын хэмжээнд 2020 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад 2,000,624 иргэн байна. Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.7-д заасны дагуу “Түр хасав” тэмдэглээтэй 130,747 сонгогч бүртгэгдээд байна.


Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын ирцийн мэдээллийг 12:30, 17:30, 22:30 цагт нийтэд мэдээлэх юм. 

Сэтгэгдэл бичих