"Коронавирус удахгүй өөрөө алга болно" гэжээ

"Генетикийн хувьсал өөрчлөлтөөс болоод коронавирус улам суларч, магадгүй удалгүй өөрөө алга болно" гэж Италийн халдвар судлалын эмч Маттео Бассетти мэдэгджээ. Гэвч мэргэжил нэгт олон хүн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

 Телевизийн “Fox News” суваг түүний үзэл бодлын тухай мэдээлжээ. Коронавирус бүр вакцин гарахаас өмнө устаж болох юм хэмээн тэр үзэж байна. “Хөл хорионы үед амны хаалт зүүх горим үйлчилж, хүн хоорондын зай барьж байгаа нөхцөлд вирус хувьсан өөрчлөгдөж байгаа юм. Хамгаалалтын хэрэгслийг нэвтлэх нь багасч байгаагаас харахад вирус хувьсан өөрчлөгдөж, суларч байна” гэж эрдэмтэн мэдэгджээ. 


Гэвч түүний мэргэжил нэгтнүүд "Одоогоор ийм өөдрөг таамаглалыг дэмжихгүй байна. Коронавирус устах хүртлээ хэдэн жил байх болно" гэж тэд үзэж байгаа ажээ.


"COVID-19-ийн аюулыг тоодоггүй хүмүүс коронавирусийн цар тахал удаан намжиж байгаагийн шалтгаан болж байна." гэж Оросын Эдийн засгийн судалгааны төвийн статистик, прогнозын шинжээч Агаси Тавадян РИА Новости агентлагийн сурвалжлагчид ингэж ярьжээ.


"Нийгэмд зай барих арга хэмжээг ойшоохгүй байгаа хүмүүс халдварын шинэ голомт дэгдэх шалтгаан болж байгаа юм" гэж эрдэмтэн хэлсэн байна. Санал асуулгаас үзвэл, Оросын иргэдийн 30 хувь нь COVID-19-ийг тоохгүй байгааг дурдсан байна. 


“Ийм хүмүүс амны хаалт зүүхгүй, хөл хорио, хүн хоорондын зай барих горимыг мөрдөхгүй байгаа юм. Үүний улмаас цар тахлын шинэ шинэ голомт дэгдэж байна. Энэ нь цар тахал намжихыг удаашруулж, халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоог нэмэгдүүлж байгаа юм” гэж Тавадян тайлбарласан байна. 



"Орост цар тахлын хоёр дахь давалгаа ирэх намар эхэлж, өвөл халдварын тархалт буурна" гэж дархлал судлаач Виталий Зверев үзэж байна.





Б.Атар

Сэтгэгдэл бичих