Гар утасны чинь дугаар юуг өгүүлдэг вэ?

Гар утсандаа дугаар сонгох хэрэг хүн бүрт гардаг ч тун цөөхөн нь үүнд ач холбогдол өгч анхаардаг. Эзнийхээ амьдралд ямар нэг байдлаар нөлөөлдөг утасны дугаарт тооны сонголт маш чухал бөгөөд эдгээр тоо тодорхой энерги агуулж байдагтай салшгүй холбоотой аж.


Утасныхаа дугаарын тооны утга учрыг тодорхойлохын тулд найман цифрийг хооронд нь нэм. Жишээ нь 88823452 гэсэн дугаартай хүн байж гэж бодъё. 8+8+8+2+3+4+5+2=40 гарна. Хариугаа хооронд нь нэм. 4+0=4. Тэгэхээр энэ дугаарыг тодорхойлогч тоон илэрхийлэл нь 4 болж байна. Хэрвээ цифрүүдийн нийлбэр хоёр оронтой тоог нэмэхэд дахиад хоёр оронтой тоо гарвал хооронд дахин нэмж заавал нэг оронтой тоо гаргана. Өөрөөр хэлбэл утасны тань цифрүүдийн нийлбэр 46 гарч гэж бодъё. 4+6=10.


Нэг оронтой тоонд шилжүүлэх хэрэгтэй тул 1+0=1. Ингээд тоонуудын утга учрын тайлбарыг сонирхоцгооё.

1-Ямар нэг шинэ ажил эхлэхэд давуу байдлаа тогтоох,идэвхтэй,бие даасан,хэнээс ч хамааралгүй байхад таатай нөлөө үзүүлдэг.


2-Ажил хэргийн болон бусад ямар ч төрлийн харилцаа холбоо тогтоох,хамтран ажиллах зэргээр таны бүхий л ажилд нийцнэ.


3-Худалдаа арилжаа, аялал жуулчлал, шоу бизнестэй холбоотой ажил эрхлэгчид, сэтгүүлчид, рекламны салбарт ажиллагсад, жүжигчид, зураачдад маш сайн зохицно.


4-Шинэ ажил эхлүүлэхэд ажил хэрэгч чанар, хөдөлмөрч эрч хүчийг бий болоход нөлөөлнө.


5-Бүх төрлийн холбоо харилцааг тодорхойлж тэр дундаа хайр дурлалын асуудалд тусална.


6-Гэр бүл, ойр дотныхонтой холбоотой хүндрэл бэрхшээлүүдийг шийдэж, хэн нэгнээс тусламж, дэмжлэг авахад тусална.


7-Уулзалт зохион байгуулах, бизнес санхүүгийн урт удаан хугацааны гэрээ хийх зэрэгт таагүй нөлөө үзүүлдэг. Гэхдээ гүн ухаан, бясалгал, оюуны хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тааламжтай.


8-Санхүү, бизнесийн харилцаа холбоо тогтоох, арилжаа наймаа хийх, эд хөрөнгөө арвижуулах, нэр хүндээ өсгөх, бэхжүүлэх, эмх цэгцтэй бодож тунгаахад сайнаар нөлөөлж, амжилт дагуулна.


9-Ямар нэг асуудалд шийдвэртэй арга хэмжээ авах, бусдыг ойлгож дэмжих, өргөн хүрээтэй мэдлэг хуримтлуулах, өөрийгөө боловсруулж хөгжүүлэхэд зохимжтой энергийг агуулдаг.


Утасны дугаарын сонголтын хамгийн сонирхолтой хувилбар нь өөр өөр тоо оролцсон буюу тоо давхардаагүй дугаар юм. Ийм дугаарыг эзэмшигч нь амжилт, хөгжил дэвшлийг алхам тутамдаа мэдэрнэ гэдэгтээ итгэлтэй байж болох гэнэ.


Учир нь утсаар харилцах үед таны дугаар харилцагчийн утасны дугаарын муу энергийг хааж, эзнээ хамгаалж байдаг юм.

Сэтгэгдэл бичих