Автомашины импорт өмнөх оны мөн үеэс 30 хувиар буурчээ

Манай улс он гарснаас хойш зургаадугаар сарын 18-ныг хүртэлх байдлаар суудлын 25,079 ширэг машин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 30% буурсан дүн бол ачааны автомашины импорт 25% буурч, 8665 болжээ.


Энэ хугацаанд Монгол Улс 220 орчим сая ам.долларын автомашин импортолсон байна. Харин өнгөрсөн оны эцэс гэхэд манай улс нийт нэг тэрбум гаруй долларыг автомашины импортод зориулсан байдаг. 


Шатахууны тухайд дизель түлшний хэрэглээ буурсан нь Гаалийн ерөнхий газрын импортын статистикаас харагдаж байна. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд Монгол Улс нийт 402 мянган тонн дизель түлш импортолсон нь жилийн өмнөхөөс 14%-аар буурсан үзүүлэлт юм. Бензиний импортод бараг өөрчлөлт ороогүй буюу 0.1%-аар буурсан үзүүлэлттэй байна. 


Монгол Улс он гарснаас хойш зургаадугаар сарын 18-ны байдлаар 2.3 тэрбум ам.долларын импорт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 390 сая доллар буюу 17 орчим хувиар буурсан байна. 

Сэтгэгдэл бичих