YouTube-ын тухай сонирхолтой баримтууд

Орчин үеийн интернэт ертөнцийг YouTube-гүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Домог мэт ярианаас үзвэл, анх үүсгэн байгуулагчид нь дүрсээр танилцах сайт бий болгохоор төлөвлөж байсан ч эцэстээ энэ нь дэлхийн хамгийн нэртэй дүрс бичлэгийн сервис болжээ. Өнөөдрийн байдлаар 60 жилийн хугацаанд АНУ-ын телевизийн гол гурван сүлжээгээр үзүүлж байсан контентуудаас илүү их бичлэгийг 60 өдөрт YouTube-т ачааллаж байна. 


Ингээд YouTube-ийн тухай олон сонирхолтой тоо баримт, мэдээлэл байдаг бөгөөд бид эдгээрээс заримыг нь танилцуулж байна.


1.   YouTube PayPal-ын ачаар бий болжээ


YouTube-ыг Чед Херли, Стив Чен болон Жоед Карим нар 2005 онд үүсгэн байгуулжээ. Энэ гурав өөр нэг интернет стартап болох PayPal дээр ажиллаж байсан аж.





PayPal-ыг eBay порталд худалдсан мөнгөөр YouTube-т анхны хөрөнгө оруулжээ. Хэрвээ PayPal байгаагүй бол YouTube байхгүй байсан байх.

 

2.   YouTube-ыг танилцах сайт байлгахаар төлөвлөж байжээ

 


Портал уг нь «Tune In Hook Up» (англиар «уулзах шалтаг») гэсэн нэр авах ёстой байсан гэнэ. 





Ийм санаа нь  хэрэглэгчид сайтад гэрэл зураг төдийгүй, дүрс бичлэг байршуулахтай холбоотой байжээ.



3. 2020 оны хоёрдугаар сард Youtube 15 нас хүрсэн 





YouTube.com гэсэн домены нэрийг 2005 онд Гэгээн Валентины өдөр бүртгүүлсэн байна. Ийнхүү YouTube яг 15 нас хүрээд байгаа юм.

 


4. Үүсгэн байгуулагчид домены нэрээс болж шүүхцэлдэж байжээ

 


YouTube.com доменыг бүртгүүлэхэд анх жаахан төвөг учирсан бөгөөд тэр ч бүү хэл шүүхцэлдэхэд хүрч байсан гэнэ. 





Төмөр хоолой, машины тоног төхөөрөмж худалддаг Universal Tube & Rollform  компанийн сайт асар их тооны зорилтот бус трафик авч байжээ. Учир нь компанийн utube.com гэдэг домен нь авиа зүйн үүднээс авч үзвэл, видео хостингийн сайттай адилхан байсан юм. Ийнхүү YouTube-ыг үүсгэн байгуулагчидтай шүүхдэлцэхээр оролдсоны эцэст тус компани өөрийн сайтын доменыг www.utubeonline.com/ болгон өөрчилсөн байна.


 

5.YouTube-ын анхны роликийг амьтны хүрээлэнд хийжээ

 

Сайтын анхны ролик 2005 оны дөрөвдүгээр сарын 22-нд порталд тавигдсан байна. 18 секундийн роликт Жоед Карим Сан-Диегогийн амьтны хүрээлэнд гарчээ. Тэгэхэд роликийг  83 сая гаруй удаа үзэж, нийт коммент 4,5 сая давсан байна.



 

6.YouTube-ыг 1,5 тэрбум ам.доллараар худалдан авчээ


"Google" видео хостингийг байгуулагдсанаас хойш ердөө жил хагасын дараа YouTube-ийг худалдан авсан тухайгаа зарласан байна. Хэлцлийн өртөг нь 1.65 тэрбум ам.доллар байжээ. Энэ нь маш их мөнгө хэмээн олон шинжээч үзэж байв. Гэвч YouTube интернэт хэрэглэгчдийн дунд түргэн зуур нэрд гарсан байна. Hitwise компанийн шинжээчдийн дүгнэснээр, 2006 оны намар онлайн видео ресурст хэрэглэгчдийн хандсан нийт урсгалд YouTube-ын эзлэх хувь 46% болжээ. Ийнхүү YouTube нь Google-ийн сервисүүдтэй хөгжлөөр өрсөлдөж чадах цөөхөн сервисийн нэг болсон байна.

 


7. Өнгөрсөн жил YouTube 15 тэрбум ам.долларын орлого олжээ


Энэ жил Google-ээс YouTube-ын орлогыг анх удаа дэлгэсэн байна. Google-ийн эх компани болох Alphabet компани өөрийн сайтад нийтэлсэн тайлангаас үзвэл 2019 онд  YouTube рекламаар 15 тэрбум ам.долларыг олжээ. 





8. Nike-ын бичлэгийг хамгийн эхэнд 1 сая удаа үзсэн байна


Бразилийн хөлбөмбөгчин Рональдиньогийн оролцсон Nike-ын бичлэгийг 1 сая удаа үзсэн анхны ролик болжээ. Энэхүү бичлэгт тэрээр гутлаа өмсөж, дөрвөн удаа бөмбөг өшиглөн, хаалганы хөндлөвчийг 4 удаа дараалан онодог байна. 





9. Gangnam Style-ыг анх удаа 1 тэрбум удаа үзсэн байна

 

Өмнөд Солонгосын реппер PSY-ийн «Gangnam Style» клип интернэт болон YouTube-ын түүхэнд 1 тэрбум удаа үзсэн анхны  ролик болсон юм.  Энэ үйл явдал 2012 оны 12 дугаар сарын 21-нд тэмдэглэгджээ. Өнөөдрийн байдлаар клипийг 3,5 тэрбум удаа үзээд байна.


 

10. Despacito – хамгийн нэрд гарсан клип

 

 Fonsi – Despacito ft. Daddy Yankee. Үүнийг ердөө 97 өдрийн дотор нэг тэрбум удаа үзжээ.

 


11. Хамгийн урт видео 23 өдөр үргэлжилдэг



YouTube-т  ачаалласан хамгийн урт видео 596 цаг 31 мминут 21 секунд үргэлжилдэг бөгөөд «THE LONGEST VIDEO ON YOUTUBE» гэсэн нэртэй юм. MoldytoasterMedia гэсэн никтэй хэрэглэгч 2011 оны арванхоёрдугаар сарын 14-нд нэг ёсны дээд амжилт тогтоосон байна.

 


12. Хятадад YouTube-ыг 2009 оноос хаажээ

 


Хятадын цэргүүд түвд лам нар болон Түвдийн бусад оршин суугчдыг зодож байгаа дүрс бичлэг YouTube-д гарсны дараа 2009 оны гуравдугаар сард Хятадын засгийн газар үүнийг хаасан юм. Бичлэгт хятадын хэв журам сахиулах хүчнийхэн түвд лам нарын тэмцэл, хөдөлгөөнийг хэрцгийгээр нухчин дарж, газарт хэвтсэн хүмүүсийг зодож, хоолойг нь боож байгааг үзүүлжээ. Хятад улс интернэтийг хамгийн их хянаж, цагддаг оронд тооцогддог юм.


 

13. Adele-ийн клип нэг тэрбум хандалтыг хамгийн хурдан цуглуулсан

 

Adele–ийн Hello дууны клипийг нэг тэрбум хүн хамгийн богино хугацаанд үзсэн байна. Энэ нь ердөө 88 өдөр байжээ.




14. 2020 оноос YouTube хүүхдийн сувгуудын дүрэм, журмыг чангатгав 

 


2020 оны нэгдүгээр сард YouTube интернэтэд хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах тухай Америкийн хуулийг мөрдөхийн тулд “насанд хүрэгсдийн контент”, “хүүхдийн контент”-д шинэ хязгаарлалтад тогтоосон юм. Уг хуулийг мөрдөөгүйгээс Google 2019 онд 170 сая ам.долларын торгууль хүлээж байсан юм. 






Б.Атар


Сэтгэгдэл бичих