Бразилд халдвараар 1.3 сая хүн өвчилж, 49 мянган хүн нас барлаа

Дэлхий даяар коронавирусийн халдварыг 8 сая 756 мянган хүн авч, 462501 хүн нас барж, 4 сая 624 мянган хүн эдгэрлээ.


Халдварын тоогоор АНУ, Бразил, ОХУ тэргүүлж буй юм. АНУ-д 2.3 сая орчим хүн халдвар авсан ба өчигдөр 33539 хүн коронавирусийн халдвар авч, 719 хүн нас баржээ. АНУ 330.9 сая хүн амтай бөгөөд 27.3 сая хүн коронавирусийн шинжилгээ хийсэн байна.



Бразилд халдвар авсан хүний тоо 1 сая 38 мянгыг давж, 49 мянган хүн нас барлаа. Тус улсад өчигдөр хоногт хамгийн олон буюу 1200 гаруй хүн коронавирусийн халдварын улмаас хорвоог орхисон юм. Бразил улс 212.5 сая хүн амтайгаас 2.3 сая хүн шинжилгээ хийжээ.


ОХУ-д 569 мянган хүн халдвар авч, 7841 хүн нас барсан бөгөөд өчигдөр 181 хүн нас барсан байна. Энэтхэгт 396 мянган хүн халдвар авч, 12970 хүн нас барсан бол нас баралт өчигдөр 366-гаар нэмэгджээ.


ДЭМБ-аас халдварын хоёр дахь дэгдэлт гарч болзошгүй тул анхаарал сэрэмж алдагүй байхыг улс орнуудаад анхааруулсаар байна.

Сэтгэгдэл бичих