"The Hu" хамтлагийн тоглолт хойшлогдлоо

"The Hu" хамтлагийн зургаадугаар сарын 23-нд МҮОНТВ-ээр шууд дамжуулах хандивын тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.

Энэ талаар тус хамтлагийн продюссер Ц.Дашдондог “Хамтлагийн тоглолт тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байна. Гэхдээ цуцлагдаагүй” гэв.


УИХ-ын сонгуулийн санал авахын өмнөх өдөр үндэсний телевизээр тоглолт хийж буй нь эрх баригч намын сурталчилгаа болж байна гэж улс төржүүлсэн шүүмжлэл нийгмийн сүлжээгээр тархаад байв.

Сэтгэгдэл бичих