Украины ерөнхийлөгчийг жүжигчин бүсгүйтэй "гэрлүүлжээ"

Туркийн нэр хүндтэй сонинуудын нэг "Hurriyet" Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг жүжигчин, дуучин Вера Брежневатай "гэрлүүлсэн" байна. Уг сонин тус улсын тэргүүн хатагтай Елена Зеленскаягийн коронавирусээр халдварласан талаарх нийтлэлдээ Вера Брежневатай эхнэр, нөхөр болж тоглосон "Найман шилдэг болзоо" киноных нь зургийг хавсаргажээ.


Нийтлэлийг зургаадугаар сарын 17-нд сонины албан ёсны вэб сайтад байрлуулсан ч дараа нь зургийг нь сольж хэвлүүлсэн аж. Цар тахлын халдвартай нь оношлогдсон Елена Зеленская эхлээд амбулаторийн дагуу эмчлүүлж байсан ч удалгүй хоёр талын уушгины үрэвсэлтэй гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн юм.


Харин ерөнхийлөгч Владимир Зеленский хязгаарлагдмал уулзалт хийж, хорио цээрийн дэглэм сахиж буй юм.





Сэтгэгдэл бичих