Ялалтын парад дээр үзүүлэх шинэ техникүүд тодорхой болжээ

Удахгүй болох Ялалтын парад дээр зенитийн пуужин-их бууны “Панцирь-СМ” цоо шинэ цогцолборыг үзүүлнэ гэж ТАСС агентлаг мэдээлсэн байна.


“Панцирь” нь зайнаас удирддаг бага нисдэг төхөөрөмжийг утгахад зориулагдсан бага оврын пуужингаар тоноглогджээ. Сүүлчийн шөнийн сургуулилтын үеэр өөр нэг техникийн шинэлэг зүйл болох “Панцирь-СМ” гэдэг байлдааны машиныг бас үзүүлсэн байна.



Парад дээр явган цэргийн байлдааны Т-15 хүнд танкийг анх удаа үзүүлнэ гэж өмнө нь мэдээлж байсан юм. Энэ загвар нь зайнаас дэлбэлэх ухаалаг систем болон нарийн тусгалтай жолоодлогот сумтай байх ажээ.



Оросын ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 24-нд Ялалтын парад хийхээр болсноо тавдугаар сарын сүүлчээр зарласан юм. Түүний зарлигаар энэ өдрийг амралтын өдөр болгожээ. Москва болон Оросын бусад хотод парад орон нутгийн цагаар өглөөний 10 цагт эхлэх бөгөөд оройн 22 цагт  ёслолын буудлагаар өндөрлөх юм.



Б.Атар

 

Сэтгэгдэл бичих