Монгол Улс бугын 13.5 мянган кг ясан эвэр экспортолжээ

Монгол Улс 2020 он гарснаас хойш зургаадугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд бугын 13.5 мянган кг ясан эвэр экспортолжээ. Эдгээрийг бүгдийг нь БНСУ руу гаргасан талаар Гаалийн ерөнхий газрын статистик мэдээлэлд дурдсан байна. 


Бугын ясан эврийг гаргах тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас аж ахуйн нэгжүүдэд олгодог бөгөөд тухай ААН-үүд гарал үүслийн гэрчилгээ, зөвшөөрөл, лабораторийн дүгнэлт, мал эмнэлгийн гэрчилгээ, экспорт, импортын гэрээ, хорио цээрийн тодорхойлолт  гэх мэт бичиг баримтад үндэслэн бугын ясан эврийг татваргүйгээр хилээр гаргадаг байна.

Сэтгэгдэл бичих