Гашуунсухайт боомтоор өдөрт 400-700 гаруй автомашин нүүрс экспортолж байна

Гашуунсухайт боомтоор сүүлийн нэг сар орчмын хугацаанд өдөрт 400-700 гаруй автомашинаар нүүрс гаргаж байна. 


Харин Шивээхүрэн боомтоор өдөрт 450-500 орчим автомашинаар нүүрс гаргаж байна. Оны эхнээс хойш Шивээхүрэнгээр нийт 2.3 сая орчим тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 63 орчим хувиар бага байгаа аж. 


Сарын үзүүлэлтээс харвал тавдугаар сард Монгол Улсын нүүрсний экспорт өмнөх сарынхаас 117 хувиар нэмэгдэж, 2.17 сая тонн болсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээлсэн юм. Хэдий тийм боловч энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40.9 хувиар бага дүн ажээ.


Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, төсөвтөө тусгаж өгсөн юм. Энэхүү төлөвлөгөө боломжгүй болсныг компаниудын төлөвлөгөөнд гарч байгаа өөрчлөлтөөс харж болохоор байна.

Сэтгэгдэл бичих