Коронавирусийн далд шинж тэмдэг юу вэ?

Оросын биологийн шинжлэх ухааны доктор Анча Баранова коронавирусийн далд шинж тэмдэгүүдийн тухай ярисныг хэвлэлд мэдээлжээ. "Шинж тэмдэггүй тээгчдийн гол хэсэг нь залуучууд юм" гэж тэрээр хэлсэн байна. Тэд ерөнхийдөө бусад шалтгаанаар л эмчид ханддаг нь үнэн гэж РИА Новости агентлаг бичжээ.


Мөн тэрээр “Жишээлвэл хүмүүс нойр булчирхайгаа үзүүлэхээр компьютер томографын шинжилгээ хийлгэхэд уушги нь  гэмтсэн байдаг” гэж тайлбарласан байна.



"Уушгины хэмжээг спирометрийн тусламжтайгаар хянаж болно. Хэрвээ уушги багассан бол энэ нь коронавирусийн шинж тэмдэг байж болно" гэж мэргэжилтэн онцлон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, коронавирусийн шинжилгээ эерэг гарч, шинж тэмдэг байхгүй бол томографын шинжилгээ хийлгэж уушгины байдалд дүгнэлт өгөх хэрэгтэй гэнэ. 



Мөн бөөрний үйл ажиллагаа муудах нь халдвар авсаны бас нэг далд шинж тэмдэг байж болно. Ингэсэн тохиолдолд бөөрний түүдгэнцэрийн шүүлтэд цусны шинжилгээ хийх хэрэгтэй. Түүнчлэн коронавирус төрсний дараа эхийн ихэст ч байжээ. “Жирэмсэн эх өвчлөөд эдгэрсэн байсан. Түүнийг шинж тэмдэггүй тээгч гэж хэлж болохгүй” гэж эмч төгсгөлд нь хэлсэн байна.





Б.Атар 

Сэтгэгдэл бичих