ҮСХ: 9.4 мянган хүн ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авжээ

Ажилгүйдлийн даатгалын сан 2020 оны эхний таван сарын байдлаар 9.4 мянган хүнд 21.6 тэрбум төгрөг олгожээ.


Өөрөөр хэлбэл, албан ёсны бүртгэлтэй 9.4 мянган хүн эхний таван сард ажилгүй болсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 5.5 хувиар, олгосон тэтгэмж 33.7 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Ийнхүү Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеийнхээс 31.8 тэрбум төгрөгөөр өсжээ. 


Үүнээс гадна тэтгэврийн даатгалын сангийн зарлага өссөн нь эхний таван сард Нийгмийн даатгалын сангийн зарлага өсөхөд голлон нөлөөлсөн байна. Тус сангийн орлого өмнөх оны эхний таван сартай харьцуулахад 1.9 хувь буурч, зарлага нь 17 хувиар өсжээ. 


Харин ЭМД-ын сангийн зарлага 8.2 хувиар буурсан байна. 

Сэтгэгдэл бичих