Д.Болд шинэ уран бүтээл: “Удаанаар”


Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Удаанаар” нэртэй шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчдын хүртээл болголоо. Энэхүү дуу нь түүний “90’s LOVE” 13 дахь шинэ цомогт багтжээ. “Удаанаар” дууны аяыг Д.Болд зохиож, үгийг Vande бичжээ. Шинэ өнгө төрх, өвөрмөц зураг авалтын шийдэл бүхий уг дууг олон нийтэд хүргэснээс хойш 17 цагийн дотор 50 мянга орчим хүн youtube сувгаар хүлээн авч үзсэн байна. Д.Болд шинэ дууныхаа талаар цахим хуудастаа “Шинэ дууны клипийг хүлээн авч үзнэ үү. 1980-1990-ээд оны уур амьсгалаар бүтээлээ. Та бүхэнд ямар сэтгэгдэл, дурсамж бас уур амьсгал авчирч байгааг хуваалцаарай” хэмээн бичжээ. “Удаанаар” дууны клипийн зураг авалтыг “TJ” энтертайнмент хариуцан ажилласан байна.

Сэтгэгдэл бичих