“Mongolia Energy Corporation” Булган боомтоор нүүрс экспортолж эхлэв

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” ТУЗ-ийн уулзалтаа зургаадугаар сарын 24-нд хийхээр товлосон байна. Энэхүү хурлаар 2020 оны гуравдугаар сарын 31-нд дуусгавар болж байгаа санхүүгийн жилийн тайлан болон ногдол ашгийн шийдвэрээ хэлэлцэн танилцуулах аж. 


Мөн тус компанийн хувьцааны ханш даваа гарагийн арилжаа эхлэх үед 7.32 хувиар буурч, 0.38 хонгконг доллар болсон байна. “Mongolia Energy Corporation” Ховд аймагт Хөшөөтийн уурхайгаас нүүрс олборлож экспортолдог. Гэвч цар тахлын улмаас нүүрсний экспорт хоёрдугаар сараас эхлэн зогссон юм.


Хөшөөтийн нүүрсийг гаргадаг Булган боомтын экспорт тавдугаар сарын 28-нд эхэлсэн байна. Гэхдээ БНХАУ-ын талын татан авалтаас хамаарч ердийн үеийнхээс 5-6 дахин бага байгаа гэдгийг Ховд аймгийн Гаалийн газар мэдээллээ.


Гэхдээ энэ даваа гарагаас татан авалт бага зэрэг нэмэгдэж байгаа талаар онцлов.


Эх сурвалж: Bloomberg 

Сэтгэгдэл бичих