Криштиан Роналдог тэрбумтан болсоныг зарлалаа

Алдарт тамирчин Криштиан Роналдог тэрбумтан болсон тухай "Форбес" сэтгүүл мэдээллээ. Өдгөө 35 настай түүний хувьд 17 жилийн мэргэжлийн тамирчны замналдаа нийт 650 сая ам.долларын цалин авчээ. Италийн Ювентус багтай байгуулсан 2022 он хүртэлх гэрээ нь дуусахад энэ тоо 765 сая ам.долларт хүрнэ гэсэн тооцоог тус сэтгүүл гаргасан байна. Харин бусад 350 сая ам.долларын орлогыг К.Роналдо ивээн тэтгэгч байгууллага болон зар сурталчилгаанаас олжээ.


Криштиан Роналдо зөвхөн 2020 онд л гэхэд хөлбөмбөгийн тоглогчийн цалин болон Ювентус багаасаа хүртэх шагнал урамшууллаас 60 сая ам.доллар, Nike, Herbalife, Clear шампунь болон өөрийн нэрийн CR7 брэндээсээ 45 сая ам.долларын ашиг орлого олох аж.


Түүнээс өмнө идэвхитэй спортын замналаа үргэлжлүүлж байхдаа тэрбумтан болсон хоёрхон хүн байдаг бөгөөд үүнд мэргэжлийн гольфын домогт тамирчин Тайгер Вудс 2009 онд, мэргэжлийн боксын ялагдашгүй аварга Флойд Мейведер 2017 онд тус тус энэхүү амжилтын эзэд болж байжээ. 

Сэтгэгдэл бичих