Жорж Флоидын охины коллежийн төлбөрийг Кэни Уэст даана

Цагдаа нарын гарт амиа алдсан африк-америк гаралтай Жорж Флойдын гэр бүлийнхэнд шинэхэн тэрбумтан, реппер Кэни  Уэст хоёр сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Мөн тэрбээр Флойдын зургаан настай охины коллежийн төлбөрийг бүрэн даана гэж амласан байна.


Жорж Флойдын үхэлтэй холбоотойгоор арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг жагсаал цуглаан зөвхөн АНУ төдийгүй дэлхийн олон улс хотуудад өрнөж, үүний үр дүнд Флойдын хэрэгт холбоотой дөрвөн цагдаа бүгд хуулийн хариулщцлага хүлээхээр болоод буй юм. 

Сэтгэгдэл бичих