Мал эмнэлгүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулав

Завхан аймгийн 24 сумын мал эмнэлгийн тасагт мотоцикл болон шаардлгатай техник хэрэгслүүдийг гардуулан өгчээ. 

Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас Завханы 24 сумын мал эмнэлгийн тасагт мотоцикл, компьютер, ажлын хувцас техник хэрэгслийг гардуулан өгчээ. 





Дээрх техник хэрэгслүүдийг малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авч, бэлэн байдлыг ханган ажиллах. Хүн, мал амьтнаас дамжин халдварладаг өвчний болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх. Сумдын мал эмнэлгийн тасгуудын чадавхыг дээшлүүлэх зорилгоор дэмжлэг болгон хүлээлгэн өгчээ.




Дашрамд Завхан аймагт малын гоц халдварт өвчин гараагүй эрүүл бүс нутаг юм. Тус аймагт 50 гаруй мал эмнэлэг ажиллаж байна. Сум бүрд нэгээс дөрвөн мал эмнэлэг ажиллаж, малын хлдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийх, угаалга, туулгалт зэрэг мал эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулдаг гэж Завхан аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Д.Баясгалан мэдээлэв. 

Сэтгэгдэл бичих