Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-01-17
-2°
-14°
Даваа
2021-01-18
-1°
-11°
Мягмар
2021-01-19
-9°
Лхагва
2021-01-20
-2°
-12°
Пүрэв
2021-01-21
-10°
2021 оны 01 сарын 16, Бямба
Шинзо Абэ Ялалтын баярын парадад оролцохгүй гэдгээ мэдэгдэв

Шинзо Абэ Ялалтын баярын парадад оролцохгүй гэдгээ мэдэгдэв

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-06-05 11:39:00

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ зургаадугаар сарын 24-нд болох Ялалтын баярын парадад оролцохгүй гэж “Asahi” сонинд мэдээлжээ.



АНУ "Долоогийн бүлэг"-ийн уулзалтыг зургадугаар сарын сүүлчээр зохион байгуулахаар төлөвлөж буйтай холбоотойгоор Абэ Москвад очих боломжгүй болсон гэж “Kyodo” агентлаг Ялалтын баярын парадыг явуулах өдрийг зарласны дараа Японы Засгийн газар дахь эх сурвалжаас иш татан мэдээлжээ. 



Японы Ерөнхий сайд өмнө нь тавдугаар сарын 9-нд Ялалтын баярт оролцохоор Москвад айлчилж, энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байсан боловч коронавирусийн улмаас айлчлалыг цуцлахаас аргагүйд хүрсэн юм.



ОХУ жил бүр тавдугаар сарын 9-нд болдог Ялалтын баярын цэргийн сүрт жагсаалыг коронавирусний цар тахлын улмаас хойшлуулсан билээ. Дэлхийн II дайнд нацист Германыг ялсны 75 жилийн ойн Ялалтын баярын жагсаалыг ирэх зургадугаар сарын 24-нд зохион байгуулахаар товлосныг Оросын төрийн тэргүүн тавдугаар сарын 26-нд тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзахдаа мэдэгдсэн юм. 


Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2020-06-05 11:39:00

Сэтгэгдэл бичих