![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
ЭМЯ ээлжит мэдээллээ хийв. Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Ингэснээр Монгол Улсад коронавируст халдвар нь эдгэрсэн хүний тоо 70 боллоо.
Харин өчигдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 715 хүнд шинжилгээ хийхэд таван хүнээс коронавирус илэрч, халдвартай хүний тоо 191-т хүрэв.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Коронавирус илэрсэн таван хүний дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-ын ачаа тээврийн жолооч байна. ОХУ-ын хүнс зөөдөг ачаа тээврийн жолооч зургаадугаар сарын 3-нд орж ирсэн. Ингээд сэжигтэй тохиолдол гэж үзэн Сэлэнгэ аймагт тусгаарласан. Түүний шинжилгээний хариунаас коронавирус илэрсэн учраас өнөөдөр ХӨСҮТ-д татан авчирч эмчилгээнд оруулах ажил эхэлсэн байна гэв.
Сэтгэгдэл бичих