"COVID-19" анх сарьсан багваахайнаас хүнд халдварласан нь батлагджээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. 


Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "АНУ-д 14 өчигдөр мянган шинэ тохиолдол бүртгэгдэж 1.8 сая хүн халдвар аваад байна. Бразилд 30 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн ба нас барсан хүний тоо 14 мянгаар нэмэгдсэн байна. Мөн 16 мянган хүн эдгэрчээ.


Шинжлэх ухаан технологийн судалгаа шинжилгээний мэдээллийг хүргэж байна. Дэлхий дахинд коронавирустай холбоотой 26572 эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байна. Харвардын их сургуулийн эрдэмтэд цаашид олон судалгаа хийх нь зүйтэй гэж үзжээ. Коронавируст халдварын эмчилгээ батлагдаагүй тул удирдамж баталсан аж.


Коронавирус нь анх сарьсан багваахайнаас хүнд халдварласан гэдэг нь батлагдсан. Дэлхийн бусад орнуудад гэрийн эзнээс гэрийн тэжээмэл амьтдад коронавирус халдсан тохиолдлууд гарсан" гэв. 


Сэтгэгдэл бичих