Жорж Флойд коронавирусийн халдвартай байсан нь тогтоогджээ

АНУ-ын иргэн Жорж Флойдын задлан шинжилгээгээр коронавирусийн халдвартай байсан нь тогтоогджээ. Хеннепиний эмнэлгийн ерөнхий эмч Эндрю Бейкер шинжилгээний хариуг нарийвчлан үзсэн бөгөөд уушги нь эрүүл ямар нэг халдварын шинж тэмдэг илрээгүй байсан ч зүрхэн дэх артерийн судас нь нарийссан байсан аж.


Мөн Жорж Флойд халдварыг дөрөвдүгээр сарын 03-нд авсан байх магадлалтай ба шинж тэмдэг илрэлгүй удсан нь сонирхолтой байгаа юм. Жорж өмнө нь “Фентанил” болон “Метамфетамин” зэрэг хүний биед маш хортой мансууруулах бодис хэрэглэдэг байсан нь тогтоогдсон ба цагдаа түүнийг өвдгөөрөө боомилох үед зүрхний шигдээсээр нас барсан байна


Задлан шинжилгээний тайланд дурдсанаар коронавирусийн халдвар авсан нь үхлийн шалтгаан болохгүй бөгөөд Жорж нь гаднын нөлөөтэй амиа алдсан гэх дүгнэлт хийгээд буй юм. 

Сэтгэгдэл бичих