Тоттенхэм клубийн нэг хүнээс халдвар илэрчээ

Английн Премьер лиг коронавируст халдварын тав дахь шинжилгээгээ өнгөрсөн даваа, мягмар гарагуудад хийж 1197 хүнээс сорьц авахад Тоттенхэм клубийн нэг хүнээс халдвар илэрчээ.


Тоттенхэм клубийн хэвлэлийн төлөөлөгч "Премьер лигийн тав дахь шинжилгээгээр нэг эерэг хариу илэрлээ. Тэрээр долоо хоног тусгаарлагдана" гэв. 


Лигийн өмнөх нэгдсэн шинжилгээгээр эерэг хариу илрээгүй бөгөөд одоогоор нийт 5087 шинжилгээгээр 13 хүнээс коронавирус илрээд байна.

Сэтгэгдэл бичих