"Энэ онд хоолны хордлогын дэгдэлт гараагүй" гэв

Удахгүй болох Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдрийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Бямбатогтох "2020 онд хоолны хордлогын дэгдэлт гараагүй. Хүнсний аюулгүй байдалд хүн бүрийн оролцоо чухал. Дэлхий даяар жилд 420 мянган хүн хүнснээс болж нас бардаг ба 33 сая хүн хүнснээс шалтгаалсан өвчлөлийн улмаас эрүүл мэндээр хохирч байдаг. Хүнсний аюулгүй байдлаас үүдэлтэй 200 гаруй өвчин бий. Тиймээс хувь хүн бүр өөрийн ариун цэвэрт анхаарах шаардлагатай. Хүнс үйлдвэрлэгчдийн хувьд гэрээсээ ажиллах боломжгүй тул тэдний үүрэг хариуцлага нэмэгдэж байна.


Зохион байгуулалттай хооллодог сургууль, цэцэрлэг, ресторанаас хоолны хордлого үүсэх нь элбэг. 2018 онд 20 удаагийн хоолны хордлогын дэгдэлтээр 624 хүн өвчилж байсан бол 2019 онд 19 удаагийн гаралтаар 750 хүн өвчилж байв. Харин цар тахалтай холбоотойгоор иргэдийн ариун цэврээ сахих нь сайжирч, сургууль цэцэрлэгүүд зогссоны улмаас 2020 онд хоолны хордлогын дэгдэлт гараагүй байна" гэлээ. 

Сэтгэгдэл бичих