Гал түймрийн улмаас таван настай хүүхэд амиа алджээ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумаас 50 км зайтай орших Номгон багийн “Гурвалжин” хэмээх газарт гал гарч, малчин Б-ийн таван ханатай гэр шатжээ.



Гал түймрийн улмаас 16 настай эмэгтэй хүүхэд түлэгдэж, 5 настай хүү нас барсан байна. Одоогоор галын шалтгаан нөхцлийг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж. 




Сэтгэгдэл бичих