Зуслангийн чиглэлд маргаашнаас автобус явж эхэлнэ

Зуслангийн гурван чиглэлд зургаадугаар сарын 5-наас нийтийн тээвэр явж эхэлнэ. Зуслангийн чиглэлд жил бүрийн 15-наас нийтийн тээвэр үйлчилж эхэлдэг. Энэ жилийн хувьд цар тахалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэг эрт амарсантай холбоотойгоор айлууд харьцангуй эрт зусландаа гарч байгаа. Тиймээс зуслангийн чиглэлд зургаадугаар сарын 5-наас буюу маргаашнаас нийтийн тээврээр үйлчлэхээр боллоо.


Зуслангийн чиглэлийн автобус нь Тэнгис кинотеатрын автобусны буудлаас өдөр бүр 07.00-20.00 цаг хүртэл үйлчлэх юм байна.


Тухайлбал, Гүнт, Жигжид- Тэнгис чиглэлд 35 минутын зайтай гурван автобус, Гоодой-Тэнгис, Баянбулаг-Тэнгис чиглэлд нэг цаг тутамд тус бүр нэг автобус үйлчилнэ.


Сэтгэгдэл бичих