Цагдаа нар буга "баривчлав"

 Токиогийн цагдаа нар болон Адати дүүргийн албан хаагчид нийслэлийн хойд хэсэгт зугаалж буй цоохор бугыг саатуулжээ.Энэ талаар NНК телевиз мэдээллээ.Буга ням гарагт Токиогийн хойд хэсэг Итабаши дүүргийн Аракава голын орчим зугаалж байсан гэнэ.Харин мягмар гарагт Адати дүүрэг рүү зүүн тийш нүүж,араасаа нэхэгчдээс хоёронтаа зугтсан байна."Эрх чөлөөгөө эдлэгч"бугыг лхагва гарагийн өглөө цагдаа,нутгийн захиргааны ажилтан нийлсэн 20 хүн тор шидэж "баривчилсан"юм.

Сэтгэгдэл бичих