Автомашинд хоёр хүн дарагджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, 63 дугаар гудамжны 102 дугаар цэвэр ус түгээх худгийн хажууд автомашинд хоёр хүн дайруулсан байна.


Тодруулбал, өчигдөр орой 21.51 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 28 настай эмэгтэй О нь иргэн Т-ын “Приус 20” загварын суудлын автомашиныг жолоодож явах үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны харьяат иргэн 34 настай эрэгтэй Р, 38 настай эрэгтэй Э нарыг мөргөж гэмтээжээ. Автомашинд дарагдсан хоёр иргэнд алба хаагчид эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.



Сэтгэгдэл бичих