Ус түгээх байрууд баасан гарагт амарна

Ирэх баасан гараг буюу зургаадугаар сарын 5-нд бүх нийтийн амралтын өдөр. Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо.


Энэ өдөр гэр хорооллын ус түгээх байрууд амрах юм байна. УСУГ-ын диспетчер "Гэр хорооллын ус түгээх байрууд ердийн цагийн хуваарийн дагуу пүрэв гарагт амардаг. Энэ долоо хоногийн хувьд пүрэв гарагт 10:00-14:00, 16:00-19:00 цаг хүртэл ажиллана. Бямба гарагаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ" гэв.


Нийслэлийн есөн дүүрэгт 800 орчим ус түгээх байр ажиллаж, гэр хорооллын иргэдийг хэрэглээний усаар хангадаг байна. Ус сувгийн удирдах газар хоногт 150,000-160,000м.куб цэвэр ус олборлон түгээж, 160,000-170,000м.куб бохир ус татан зайлуулдаг аж. 


Сэтгэгдэл бичих