АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчид анхны уулзалтаа хийв

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өчигдөр сонгуулийн ерөнхий хорооны УИХ-д нэр дэвших үнэмлэхээ гардан авч, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Томсгосон тойргоор зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Отгонжаргалын Магнай, Пүрвээгийн Цэцэгмаа, Ганбатын Очирбат нар батламжаа гардан авсан даруйдаа Сонгинохайрхан дүүргийнхээ иргэд сонгогчидтой анхны уулзалтаа хийлээ.


Улаанбаатар хотын баруун захыг эзлэн орших Сонгинохайрхан дүүрэг нь газар нутаг томтой, тэрнийхээ хэрээр хүн ам ч олонтой. Харин өрсөлдөх чадвар, хөгжлийн индексээрээ хамгийн сүүл мушгидаг нь харамсалтай. Учир нь тус дүүрэгт дэд бүтэц хөгжөөгүй, аж үйлдвэр муутайгаас ажилгүйдэл маш их байдаг. Тиймээс архидалт, ядуурал газар авсан. Үүнийг Сонгинохайрхан дүүргийн иргэд төр засгийн бодлого шийдвэр, анхаарал дутагдсанаас болсон гэж үзэж байгаа бөгөөд энэхүү дорой буурай байдлаасаа салахын тулд өөрсдийгөө төлөөлөн парламентийн танхимд суух хүнээ зөв сонгох ёстой гэж үзэж байна. Тиймээс тэд Отгонжаргалын Магнай, Пүрвээгийн Цэцэгмаа, Ганбатын Очирбат нарыг дэмжиж байгаагаа илэрхийлэн халуун дотно угтаж авсан юм.


УИХ-ын сонгуулийн 28-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт ардчилсан намаас нэр дэвшигч Отгонжаргалын магнай, Пүрвээгийн Цэцэгмаа, Ганбатын Очирбат нар эхний уулзалтаа Саппорогийн уулзвараас эхэлж, улмаар баруун тийш нар зөв тойрон 20 гаруй км замыг явган туулж иргэд сонгогчидынхоо санал сэтгэгдлийг сонслоо. Тэдний саппорогийн уулзвараас эхэлсэн уулзалт цааш үргэлжлэн нэгдүгээр хорооллыг бүтэн туулж, таван шарын уулзвараас хойш эргэж, 21-р хороолол, хилчин хотхоныг дайран өнгөрч, Баянхошууны хөтөлд ирж өндөрлөсөн юм.


Ийнхүү УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа шударга ёсны төлөө тэмцэгч Магнай, одонтой ээжүүдийн төлөөлөл Цэцэгмаа, үндэсний үйлдвэрлэгч Очирбат нарыг Сонгинохайрханчууд халуун дотно угтан авч, дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Сонгинохайрхан дүүргээ, цаашлаад улс орныхоо хөгжил дэвшлийг зөв зүгт чиглүүлэхийн төлөө зүтгэж яваа тэдний хувьд энэхүү сонгуульд зөвд зүтгэнэ хэмээх уриатайгаар оролцож байна.



Сэтгэгдэл бичих