Адуу сургаж байгаад голд осолджээ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан-Ам багийн “Битүүтийн Баян нуур” гэдэг газар тус аймгийн харьяат малчин У /18 настай, эрэгтэй/ адуу сургаж байгаад “Баян нуур”-ын усанд осолджээ.


Уг дуудлагыг зургаадугаар сарын 02-ны өдрийн 17:30 цагийн орчимд өгсөн байна. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж. Ингээд зургаадугаар сарын 03-ны өдрийн 02:20 цагт найман метрийн гүнээс цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.     

Сэтгэгдэл бичих