Д.Нарангэрэл: Иргэд гадуур явахдаа амны хаалтгүй явах нь ихэсч байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хүргэж байна. 


ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд 6.471.000 гарй хүн халдвар авсны 381.000 нь нас баржээ. Мөн 3 сая хүн эмчлэгдэж байгаа бол 2.9 сая хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 108 мянган хүн халдвартай нь батлагдан, 4000 хүн нас баржээ. ОХУ-д 24 цагт 8000 гаруй хүн халдвар авч, Эрхүүд 210, Тувад 46-аар нэмэгдэн өвчлөлийн тархалт буурахгүй хэвээр байна.


Манайд 185 хүний 44 нь эдгэрч, ХӨСҮТ-д 141 хүн яг одоо эмчлэгдэж байна. Мөн 20 хүн шинээр ажиглалтад орж нэг хүн гэрийн тусгаарлалтад гарснаар яг одоо 1812 хүн тусгаарлах байранд байна. Гадаадаас шуурхай дуудлагын 119 утсанд Швед, Турк улсуудаас иргэд холбогдон зөвлөгөө авсан. Иргэд гадуур явахдаа амны хаалтгүй явах нь ихэсч байна гэх гомдол, шүүмжлэл ирүүлээд байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих