А.Амбасэлмаа: Нийт 374 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дарханд нийт 374 хүний шинжилгээний хариу БҮГД СӨРӨГ гарсан. 


ХӨСҮТ-д 178 хүн байгаагаас 141 нь өвчтөн байна. Халдвар авсан 185 хүний 44 нь эдгэрээд дараагийн хяналт руу шилжсэн. Тэдний 16 нь сувилалд, 13 нь гэрт, 15-ынх нь ажиглалтын хугацаа дууссан. 118 хүний бие хөнгөн, 23 нь хүндэвтэр байна. Эмнэлгийн ор хоногийн хугацаа 14-52 хоног, дунджаар 30 хоног байна. 


Германы Росфирмийн иммунологийн бүрэн автомат анализатораар хүний илдэс ба сийвэн дэхь сарс болон коронвирусийн эсрэг биеийг илрүүлэх 99,8 хувийн өвөрмөц 100 хувийн мэдрэг чанар бүхий оношлуурыг гаргасан. Энэхүү оношлуурыг ашиглан ХӨСҮТ-д шинжилгээ хийх бэлтгэл ажлыг хийж дууссан ба ийнхүү гурав дахь лаборатори өнөөдрөөс эхлэн ажиллаж байна" гэв. 

Сэтгэгдэл бичих