Энхийг сахиулах ажиллагаанд бэлтгэгдэж байсан цэргийн алба хаагч нас баржээ

Тавантолгой дахь зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэргийн алба хаагч нас барсан хэрэг гарчээ.


Энэ сарын 1-ний өдөр Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор бэлтгэлд гараад байсан, 47 настай алба хаагч ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна. Талийгаач нь зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа Налайх дахь 337 дугаар ангийн ажиллагааны удирдлагын тасгийн даргаар хошууч цолтой ажиллаж байжээ. 


Тэрээр энхийг сахиулах ажиллагаанд явах цэргийн алба хаагчдын гүйцэтгэх ёстой бэлтгэлээ хийсний дараа бие нь гэнэт муудан, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна.


Уг хэргийг харьяаллын дагуу Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж. 

Сэтгэгдэл бичих