ДЭМБ: Шинээр 113 мянган хүн халдварлажээ

"Өчигдөр буюу зургаадугаар сарын 2-ны мягмар гарагт COVID-19-өөр халдварлагсдын тоо 113,198-аар нэмэгдлээ" гэж ДЭМБ-аас мэдээллээ. Харин уг цар тахлаар 4242 хүн хорвоог орхилоо. Ийнхүү нас барагсдын тоо 376,320 хүрч халдварлагсад 6,194,533 болжээ.


ДЭМБ-ын тоон мэдээлэл улс орнуудын өгч буй халдварлалт, нас баралтын албан ёсны тоон дээр үндэслэдэг юм. Бүс нутгаар авч үзвэл хойд болон өмнөд Америкт өчигдөр 64,718 тохиолдол нэмэгдэж, 2,905,432 болж, нас баралт 1820-иор нэмэгдэн 163,248-д хүрсэн байна. Европт халдвартай хүний тоо 2,175,941 бол нас баралт 182,416 байна. Сүүлийн 24 цагт 16,150 хүнд халдварлаж, 1824 хүн хорвоог орхижээ.


Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт халдвар 16,011-ээр өсч, 536,148-д хүрсэн бол нас баралт 272-оор нэмэгдэн, 536,148 болсон аж.


Халдварлагчдын тоогоор манлайлж буй арван орныг танилцуулбал:

1. Америк- 1,783,638

2. Бразил- 514,849

3. Орос- 423,741

4. Их Британи- 276,336

5. Испани- 240,010

6. Итали- 233,197

7. Энэтхэг- 198,706

8. Герман- 182,028

9. Турк- 164,769

10. Перу- 164,476

Сэтгэгдэл бичих