Халуун хэмжих гурван дүрэм

Шанхай хотын “Хуашань” эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч, COVID-19-ийг эмчлэх шинжээчдийн багийн тэргүүн Жан Вэньхун  “Qianjiang Evening News” сонинд өгсөн ярилцлагадаа биеийн халууныг хэмжих дүрмийн тухай ярьжээ.


Түүний хэлснээр хэмжилтийг нарийн хийхийн тулд гурван дүрмийг мөрдөх хэрэгтэй гэнэ. Үүнд: 


Нэгдүгээрт, гарын халууныг хэмжих арга тэр бүр үр дүнтэй биш байдаг. Биед хүрдэггүй халуун хэмжигчийг хэрэглэхдээ түүнийг дух руу чиглүүлэх нь зөв гэж тайлбарласан байна.


Мөн хоол идмэгц халуун хэмжихгүй байхыг Вэньхун зөвлөжээ. Учир нь халуун хагас градусаар нэмэгдэж болох гэнэ.


Түүнчлэн биед ачаалал авсаны дараа хэмжилт хийх хэрэггүй. Учир нь биеийн ачааллаас болоод халуун нэмэгдэх магадлалтай гэж төгсгөлд нь хэлсэн байна.



Б.Атар

Сэтгэгдэл бичих