Н.Ган-Од: Би П.Анужинг амлан авлаа

Ганбууш буюу Н.Ган-Од 2020 оны УИХ-ын сонгуульд “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн бөгөөд өнөөдөр мандатаа гардан авлаа.


Энэ үеэр тэрбээр “Би Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намтай таван жилийн өмнөөс холбоотой яваа. Намайг бие даах нь гэж хүмүүс андуурч, Л.Ган-Од гэж бүртгэсэн байсан. Би энэ намаас нэр дэвших нь аль эрт тодорхой болсон.


Улс төрд ёс зүй байх хэрэгтэй. Гэр бүл нь тогтвор суурьшилтай байх чухал. Би өдийг хүртэл гэр бүл, үр хүүхэдтэй болохын төлөө зорьсоор өдий ирсэн. Гэтэл зарим хүн хэд, хэдэн гэр бүлийг салгаж, нийлүүлээд явчихаж байгаа байхгүй юу. Яг тийм хүн төрд тэнцэх үү. Үүнд би их гайхдаг. Манай тойрогт МАН-аас П.Анужин өрсөлдөж байгаа. Тиймээс түүний өрсөлдөх 28 дугаар тойрогт нэр дэвшлээ.


Хүмүүс бие биенээ амлаад нэр дэвшиж байна. Тэрний нэр дэвшсэн газар очиж өрсөлдөнө гээд. Тэгвэл би яагаад тэгж болохгүй гэж. Тиймээс би Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшин, П.Анужинг амлан авлаа. Төр ариун байх ёстой. П.Анужин бид хоёрын хооронд ямар нэг зүйл байхгүй” гэв.  

Сэтгэгдэл бичих