COVID-19: Мексикт нас барагсдын тоо 237-оор нэмэгджээ

Мексик улсын ЭМЯ-наас "Коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 10.167-д хүрч, халдварлагсад 93.435 боллоо" гэж мэдээллээ. ЭМЯ-ны тахал судлалын албаны дарга Хосе Луис Аломиа твиттерээр цацсан хэвлэлийн бага хурлын үеэр "Харамсалтай нь өнөөдрийг хүртэл 10.167 хүн нас бараад байна" гэж мэдэгджээ.


Сүүлийн 24 цагийн дотор ЭМЯ-ны лаборатори 237 хүн нас барсныг тогтоосон ба сэжигтэйгээр хорвоог орхисон 851 тохиолдлыг шалгаж байна. Коронавирусийн албан ёсны анхны тохиолдол Мексикт хоёрдугаар сарын 28-нд илэрсэн юм. Коронавирусийн тархалтын оргил үе хэвээр буй тус улс өдөр бүр илэрдэг тохиолдлын тоогоор дэлхийд "эхний тав"-д бичигдэж байна.

Сэтгэгдэл бичих