Улсын хэмжээнд төл бойжилт 97 хувьтай байна

Энэ оны тавдугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 29.2 сая толгой эх малын 77.1% буюу 21.9 сая эх мал төллөснийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Тодруулбал, 

  • Бод малын нийт хээлтэгчийн 52.1%,
  • бог малын нийт хээлтэгчийн 78.8% нь тус тус төллөжээ. 


Мал төллөлтийн явц Баян-Өлгий аймаг 97.3%, Ховд аймаг 93% буюу хамгийн өндөр хувьтай байгаа бол Өмнөговь аймаг 44.4%-тай байгаа юм. 


Ийнхүү улсын хэмжээнд 21.9 сая төл хүлээн авч, 21.1 сая төл бойжиж, төл бойжилт 97%-тай байна. Үүнээс,


  • 67.4 мянган ботго
  • 514.6 мянган унага
  • 986.7 мянган тугал
  • 10.8 сая хурга
  • 8.6 сая ишиг байна. 

Сэтгэгдэл бичих