Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж байна

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 13 нам, дөрвөн эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн шийдвэр гаргасан. 


Өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 2-ны өдөр нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгаа үнэмлэх авсан өдрөөс эхэлж байна. 


Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нийт 606 нэр дэвшигч бүртгэгдсэнээс


  • Монгол Ардын Намаас 76,
  • Ардчилсан Намаас 76,
  • Монголын Ногоон Намаас 15,
  • “Та Бидний Эвсэл”/МАХН-ИЗНН-МУНН/-ээс 74,
  • "ШИНЭ Нам, Бүгд Найрамдах Нам, Үнэн ба Зөв Нам, Монгол Үндэсний Ардчилсан Намын ШИНЭ ЭВСЭЛ"-ээс 72,
  • “Зөв Хүн Электорат” эвслээс 53,
  • Ард Түмний Намаас 1,
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас 13,
  • Хөгжлийн Хөтөлбөр Намаас 7,
  • Эх Орончдын Нэгдсэн Намаас 1,
  • “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс 34,
  • Ард Түмнээ Хайрлая Намаас 1,
  • Зон Олны Намаас 30,
  • Дэлхийн Монголчууд Намаас 3,
  • Ард Түмний Олонхийн Засаглал Намаас 24,
  • Их Эв Намаас 1,
  • Гэр Хороолол Хөгжлийн Намаас 4,
  • бие даагч 121 нэр дэвшигч бүртгэгдсэн.


Нийт нэр дэвшигчдийн 455 нь буюу 75,08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24,92 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна. 


Нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулах ажил үргэлжилж байна. 



Сэтгэгдэл бичих