Д.Амарбаясгалан: 2020 оны сонгуулийг шударга болоосой гэж бодож байна

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр /2020.06.02/ гардуулж байна. Жагсаалын эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг гардаж авлаа.


Тэрбээр "Зургаадугаар сарын 2-ноос УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. МАН  хуулийг ягштал биелүүлж, нэр дэвшигчдийнхээ сонгон шалгаруулалт, нэр дэвшигчдийнхээ баримт материалыг цаг тухайд нь бүрдүүлж өгсөн. УИХ-ын 2020 оны сонгуулийг шударга болоосой гэж бодож байна. Улс орны өмнө  тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон түмний оролцоо чухал гэдэг үүднээс МАН сонгуулийн уриагаа Хүчээ нэгтгэе гэж өгсөн" гэлээ. 

Сэтгэгдэл бичих