Ж.Батзандан: МАНАН бүлэглэлээс ангижрах зорилт тавьж байна

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж байна. Хуваарийн дагуу ШИНЭ эвсэл нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг гардан авахаар иржээ. 


ШИНЭ эвсэл энэ удаагийн сонгуульд нийт 29 тойрогт 76 мандатад нэр дэвшигчдийнхээ нэрийг хүргүүлсэн юм. Тус эвсэлд “Шинэ нам”, “Бүгд найрамдах нам”, “Үнэн ба зөв нам”, “Монгол Үндэсний Ардчилсан нам” нэгдсэн бөгөөд Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан тус эвсэлд 45 суудал өгөх нь зүйтэй гэсэн юм. 


Шинэ намын дарга Ж.Батзандан "Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, 10 гаруй нам, 100 гаруй мэргэжлийн холбоодын нэгдэл ШИНЭ эвсэл энэ удаагийн сонгуульд оролцох 76 нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг гардаж авлаа. Мянга мянган шударга иргэдийн төлөөлөл болсон 76 нэр дэвшигчээ сойлоо. Бид гурван том зорилтыг тавьж байна. МАНАН бүлэглэлийн эсрэг таван гишүүний тэмцлийг үргэлжлүүлж, МАНАН бүлэглэлээс ангижрах зорилт тавьж байна. Алдагдсан ордуудаа авч, баялгийн тэгш хуваарилалтыг хийх зорилт тавьж байна. Шударга ёсны, аж үйлдвэрийн хувьсгалыг хийнэ. Монголын ард түмнийг баялагт нь эзэн болгоно" гэв. 



Сэтгэгдэл бичих